Нууцлалын бодлого
Хүчин төгөлдөр болсон огноо: 2026 оны 10-р сарын 01
Daily Learning Lab (www.dailylearninglab.com) нь таны хувийн мэдээллийн нууцлалыг хүндэтгэж, Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалдаг. Энэхүү бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулдаг, түүнийг юунд ашигладаг, хэнтэй хуваалцдаг, хэрхэн хамгаалдаг талаар тайлбарлана.
1. Бидний цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэлийн мэдээлэл: нэр, овог, имэйл хаяг, нууц үг. Нууц үгийг шифрлэсэн хэлбэрээр хадгалдаг бөгөөд бид түүнийг харах боломжгүй. Мөн таны оруулсан профайл зураг.
- Google-ээр нэвтэрвэл: Google таны нэр, имэйл хаяг, профайл зургийг бидэнд дамжуулна. Бид таны Google дансны бусад мэдээлэлд хандахгүй.
- Захиалга, төлбөрийн түүх: сонгосон багц, дүн, огноо, захиалгын дугаар, төлбөрийн төлөв. Бид таны карт болон банкны мэдээллийг цуглуулж, хадгалдаггүй.
- Суралцах явц: дуусгасан хичээл, видео хаана хүртэл үзсэн, сүүлд үзсэн сургалт.
- Техникийн мэдээлэл: IP хаяг, хөтөч болон төхөөрөмжийн төрөл, хандсан хуудас. Үүнийг серверийн бүртгэл (log) болон нэргүй аналитикаар цуглуулдаг.
2. Мэдээллийг ашиглах зорилго
- таны дансыг үүсгэх, нэвтрүүлэх, гишүүнчлэлийг идэвхжүүлэх, хугацааг хянах;
- суралцах явцыг хадгалах, видеог зогсоосон хэсгээс нь үргэлжлүүлэх;
- нэвтрэх код, төлбөрийн баримт, гишүүнчлэлийн мэдэгдэл зэрэг үйлчилгээний имэйл илгээх, асуултад хариулах;
- төлбөр баталгаажуулах, залилан болон зөвшөөрөлгүй хандалтаас сэргийлэх;
- үйлчилгээгээ сайжруулах зорилгоор ашиглалтын ерөнхий статистикийг шинжлэх.
Бид таны мэдээллийг худалддаггүй бөгөөд сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулдаггүй.
3. Мэдээлэл хуваалцах
Үйлчилгээгээ үзүүлэхийн тулд бид дараах итгэмжлэгдсэн үйлчилгээ үзүүлэгчдийг ашигладаг. Тэд зөвхөн бидний өмнөөс тухайн үүргийг гүйцэтгэх хэмжээнд мэдээлэлд хандана:
- MinuPay (https://pos.minu.mn): төлбөр боловсруулах;
- Google: Google-ээр нэвтрэх сонголт ашигласан тохиолдолд;
- вэбсайтын хостинг, өгөгдлийн сан, файл хадгалах үйлчилгээ;
- имэйл илгээх үйлчилгээ;
- сургалтын видео дамжуулах үйлчилгээ;
- нэргүй вэб аналитик.
Эдгээр үйлчилгээний зарим нь Монгол Улсаас гадна байрлах серверт мэдээлэл боловсруулдаг. Мөн хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргаж өгч болно.
4. Cookie
Бид зөвхөн нэвтрэх төлөвийг хадгалах cookie ашигладаг бөгөөд сурталчилгааны зорилгоор cookie ашигладаггүй.
5. Мэдээллийн аюулгүй байдал
Бүх холболт SSL/TLS-ээр шифрлэгддэг. Нууц үгийг шифрлэсэн хэлбэрээр хадгалдаг. Төлбөртэй сургалтын материалд зөвхөн эрхтэй хэрэглэгч хандах боломжтой. Ажилтнуудын хандалтыг хязгаарласан. Гэхдээ интернетээр дамжих аливаа мэдээллийг 100% аюулгүй гэж баталгаажуулах боломжгүйг анхаарна уу.
6. Хадгалах хугацаа
- Бүртгэл болон суралцах явцын мэдээллийг таны данс идэвхтэй байх хугацаанд хадгална.
- Та дансаа устгуулахыг хүсвэл профайл болон суралцах явцын мэдээллийг устгана.
- Захиалга, төлбөрийн бүртгэлийг (имэйл хаягийн хамт) санхүү, нягтлан бодох бүртгэлийн хуульд заасан хугацаанд хадгална.
7. Таны эрх
Та өөрийн хувийн мэдээллийг харах, засуулах, устгуулах, боловсруулахад өгсөн зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Мөн мэдээ, урамшууллын имэйл хүлээн авахаас хүссэн үедээ татгалзах эрхтэй. Эдгээр эрхээ хэрэгжүүлэхийн тулд доорх имэйлээр холбогдоно уу. Бид 7 хоногийн дотор хариу өгнө.
8. Насанд хүрээгүй хэрэглэгч
13 нас хүрээгүй хүүхэд үйлчилгээг эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр ашиглана.
9. Бодлогыг өөрчлөх
Бид энэхүү бодлогыг шинэчилж болно. Шинэчилсэн бодлого вэбсайтад нийтлэгдсэн даруйд хүчин төгөлдөр болно. Томоохон өөрчлөлтийн талаар имэйлээр эсвэл вэбсайтаар мэдэгдэнэ.
10. Хуулийн зохицуулалт
Энэхүү бодлогыг Монгол Улсын хууль, тэр дундаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.
11. Холбоо барих
Мэдээлэл хариуцагч: Daily Learning Lab
Хаяг: Улаанбаатар хот
Имэйл: support.dailylearninglab@gmail.com