Үр дүнтэй суралцах судалгаанд үндэслэсэн 7 арга
5 мин унших

Та хэрхэн сурдаг вэ? Хүн бүр өөр өөрийн аргаар сурдаг. Оюутнуудаас өөрсдийн суралцах аргыг тайлбарлахыг хүсэхэд хамгийн түгээмэл хариултууд нь:
текст эсвэл тэмдэглэл дээр тодруулах
текст эсвэл тэмдэглэлээ ахин дахин унших байв.
Гэвч судалгаагаар эдгээр аргууд нь тийм ч үр дүнтэй биш болох нь тогтоогдсон. Оюутнууд эдгээр аргыг ашигладаг шалтгаан нь хийхэд амархан мөн тэд илүү үр дүнтэй аргуудыг мэддэггүй. Доор илүү үр дүнтэй суралцах аргуудыг тайлбарлалаа.
Дэлгэрүүлж бодох (Elaborate)
Уншиж буй мэдээллийг урт хугацааны ой санамж руу шилжүүлэхэд тусалдаг процесс бол дэлгэрүүлж бодох юм. Уншиж байгаа зүйлээ бодож тунгаах, өмнө нь олж авсан мэдлэгтэйгээ холбож утга өгөх хэрэгтэй. Илүү их зүйл сурах тусам энэ нь амар болдог, учир нь өмнөх мэдлэг шинэ мэдээллийг бүтцэд оруулж өгдөг.
Өөрөө бүтээж, шалгах (Generate and Test)
Судалгаагаар өөрөө мэдээлэл үүсгэж (generate) байгаа нөхцөлд илүү сайн тогтоодог бөгөөд урт хугацаандаа илүү сайн санадаг болох нь батлагдсан. Мөн өөрийгөө дахин дахин шалгах (test) нь ой санамжийг сайжруулдаг.Шалгалт гэдэг нь өөрөө бүтээх үйл явц яагаад гэвэл идэвхтэй оролцоо шаарддаг. Ном дээрх асуултуудыг ашиглах болон өөрөө асуулт зохиох зэргээр өөрийгөө шалгах боломжтой.
Судалгааны үр дүнд:
Асуулт зохиож уншсан оюутнууд
Дараа нь асуултад хариулах зорилготой уншсан оюутнууд
→ хоёулаа асуулттай ажиллаагүй оюутнуудаас илүү сайн суралцсан байсан. Өөрийгөө шалгахын 2 ашиг: Та юу мэдэж байгаагаа ойлгоно мөн дараа нь илүү сайн санана.
Мэдээллийг зохион байгуулах (Organize)
Мэдээллийг зохион байгуулах нь мэдээллийг хооронд нь холбож, илүү утгатай болгож, санах чадварыг сайжруулах зорилготой. Зохион байгуулах аргууд: “мод” бүтэц (tree), загвар гаргах (outline), жагсаалт г.м. Мэдээллийг зохион байгуулалтад оруулснаар ой санамжийн ачааллыг багасгана.
Chunking (бүлэглэх) буюу жижиг зүйлсийг илүү том хэсэгт оруулан бүлэглэх үед ой санамж сайжирдаг.
Компьютер дээр folder байдаг шиг тархи ч мөн мэдээллийг зохион байгуулж хадгалдаг. Жишээ туршилт: Дараах үгсийг уншаад санах гэж оролдоорой: apple, desk, shoe, sofa, plum, chair, cherry, coat, lamp, pants, grape, hat, melon, table, gloves. Ихэнх хүмүүс ижил төрлийн үгсийг бүлэглэж санадаг.
Жишээ нь:
жимс: apple, plum, grape
хувцас: shoe, coat, pants
Яагаад гэвэл нэг үг бусад ижил төрлийн үгийг сануулах Retrieval cue (санах дохио) болдог.
Зохион байгуулалтын хүч
Судалгаагаар 2 бүлэгт ижил мэдээллийг 2 өөр хэлбэрээр өгсөн. Нэг багт нь зохион байгуулсан мэдээлэл (tree бүтэц), нөгөө багт нь холилдсон (random) мэдээлэл өгсөн. Үр дүнд нь, зохион байгуулсан мэдээлэл авсан баг → 73 үг санасан, random баг → 21 үг санасан. Тиймээс, зохион байгуулалт нь илүү сайн санах хөшүүрэг юм. Зохион байгуулалт байхгүй бол, ойлгоход мөн санахад хэцүү.
Харин зураг харуулбал, шууд ойлгомжтой болно мөн 2 дахин их санана. Яагаад гэвэл зураг бол framework (суурь бүтэц) юм. Жишээ нь: Та хар цагаан толбо харвал, тайлбаргүйгээр юу болохыг ойлгоход хэцүү. Гэхдээ, далматин нохойны арьс гэж харвал, шууд ойлгомжтой болно.
Завсарлага авах (Take Breaks)
Завсарлага авах гэдэг нь олон богино хугацаанд хичээллэх болон нэг дор шахаж сурахгүй байх юм. Судалгааны үр дүнд завсарлагатай суралцах нь нэг дор удаан сууснаас илүү үр дүнтэй гэж гарсан байна.Үүнийг, spacing effect гэж нэрлэдэг.
Нойрны нөлөө: Хичээллэсний дараа удалгүй унтах нь, ой тогтоолтыг сайжруулдаг. Учир нь, тархинд consolidation буюу баталгаажуулалт явагддаг.
“Сурсан мэт хуурмаг мэдрэмж”-ээс зайлсхий (Avoid “Illusions of Learning”)
Ахин дахин уншихын асуудал нь унших болгонд уншиж буй материал уншихад амархан болно (fluency). Тэр нь “би ойлгож байна” гэсэн хуурмаг мэдрэмжийг үүсгэдэг. Гэхдээ олон удаа уншлаа ч дараа нь сайн санана гэсэн үг биш юм. Олон дахин харах үед танд танил мэдрэмж (familiarity effect) өгдөг боловч дараа нь санаж чадна гэсэн үг биш юм.
Тодруулах (highlight) асуудал: Судалгаагаар, оюутнууд анх удаа уншихдаа 82% нь тодруулдаг. Асуудал нь, идэвхтэй мэт харагддаг, үнэндээ гүн боловсруулалтгүй механик үйлдэл байдаг. Судалгааны дүгнэлтэд highlight хийсэн бөгөөд хийгээгүй оюутнуудын дунд ялгаа гараагүй байна. Highlight бол эхний алхам байж болно. Гэхдээ, дахин боловсруулах, дэлгэрүүлж бодох (elaborate) болон асуулт үүсгэх зэрэг аргуудтай хослуулах хэрэгтэй.
Идэвхтэйгээр тэмдэглэл хөтлөөрэй (Be an “Active” Note-Taker)
Өмнөх зөвлөмжүүд нь ном, лекцийн материал сурахтай холбоотой байсан. Үүнээс гадна, лекцийн үеэр тэмдэглэл хэрхэн хөтөлж байгаагаа бодох хэрэгтэй.
Гар vs компьютер: Оюутнуудын ихэнх нь laptop дээр тэмдэглэл авдаг. Шалтгаан нь хурдан бөгөөд илүү их бичих. Гэхдээ, laptop нь анхаарал сарниулдаг. Жишээ нь: вэб үзэх, чатлах, email шалгах г.м. Илүү том асуудал нь гүехэн боловсруулалт (shallow processing) юм.Судалгаагаар оюутнуудыг гараар болон laptop-оор тэмдэглэсэн гэж 2 бүлэгт хуваасан. Үр дүнд нь, laptop хэрэглэсэн оюутнууд илүү их бичсэн, багшийн үгийг шууд хуулсан. Гэхдээ, тэд шалгалтад илүү МУУ дүн авсан. Учир нь, шууд хуулж бичих үед хүн боддоггүй.
Харин, гараар бичих үед нэгтгэн дүгнэхээс гадна өөрийн үгээр бичдэг. Илүү гүн боловсруулалт нь илүү сайн ой тогтоолт гэсэн үг юм.
Өөртэйгөө холбох (Self-reference effect)
Санах ойг сайжруулах бас нэг арга нь өөртэйгөө холбох. Туршилтад оролцогчдод тэмдэг нэрс (loyal, happy, lazy гэх мэт) 3 секунд үзүүлсэн.
Тэгээд 2 нөхцөл байдлаар эдгээр тэмдэг нэрсийг ангилах даалгавар өгсөн:Энэ үг намайг илэрхийлж байна уу?
Энэ үг ерөнхийдөө хэрэглэгддэг үү?
Үр дүнд нь, оролцогчид өөртэйгөө холбосон үгсийг илүү сайн санасан. Учир нь хүн өөрийгөө хамгийн сайн мэддэг бөгөөд өөртэйгөө холбоотой зүйлсийг илүү санадаг.
Эцсийн дүгнэлт
Сурах хамгийн үр дүнтэй аргууд:
1. Өөрөө бүтээж шалгах (Practice testing)
2. Завсарлагатай сурах (Spacing)
👉 Passive (ахин дахин унших, highlight хийх) = муу
👉 Active (бодох, холбох, шалгах) = сайн
References:
Bell & Limber, 2010: “Reading Skill, Textbook Marking, and Course Performance” — Examines how low-skill readers overuse highlighting, leading to poorer performance.
Dunlosky et al., 2013: “Improving Students’ Learning With Effective Learning Techniques: Promising Directions From Cognitive and Educational Psychology” — Reviews techniques like practice testing and distributed practice as highly effective, while critiquing highlighting and rereading.
Mueller & Oppenheimer, 2014: “The Pen Is Mightier Than the Keyboard: Advantages of Longhand Over Laptop Note Taking” — Shows handwriting notes leads to better conceptual understanding than laptop transcription.
Putnam et al., 2016: “Optimizing Learning in College: Tips From Cognitive Psychology” — Offers practical advice like spacing study sessions and self-quizzing for college success.
Gurung et al., 2010: “A Closer Look at How Students Study (and If It Matters)” — Surveys popular habits like highlighting and rereading, linking them to course grades.
